Thursday, March 31, 2011

Эхлэл нэг иймэрхүү

Ханиад хүрээд гэрээсээ 3 хон гарсангүй.Ядаж дэлгүүр хэсье даа гэж бодоол суужийна.Блог хөтлөөд эхэлсэн чинь нэг л гоё дагуултай болцийм шиг санагдаад гоё л ийн.Даанч манайхыг мэддэг айлууд алга.Тэхээр одоо яах ёстойн бүү мэд! Нэг л өдөр олон хүнүүс орж гардаг болох байлгүй дээ тэ. Ямар ч байсан шагайсан газартаа мөрөө үлдээж явахаар шийдлээ.

Хөөрхөн бүсгүй

Энэ бүсгүй хаанахын ч юм бүү мэд Германы ч юмуу Бразилын ч юм уу модель бүсгүй юм байна.Тун ч үзэсгэлэнтэй, үргэлж л хөөрхөн инээмсэглэж явдаг бүсгүй байна.
 Голдуу бор шаргал ,цайвар завсрын өнгийн хувцаснуудад дуртайн байна.Өглөө гэрээсээ гарах болгондоо зургаа авхуулдгийн байна өө бас! Манайхан бор өнгийг хөгшин өнгө гээд тэр болгон залуучууд хэрэглээд байдаггүй.Тэгсэн яасан байх нь уу? Тохируулж сонговол ийм дэгжин харагддагийн байна, шаргал үстэй бол бүр ч илүү зохихын байна аа..

                                                    Энгийн , чөлөөтэй, хөгжилтэй

Энэ өмд туун ч их таалагдлаа .Улаан цүнхтэй хослуулаад super


 Шаргал үстэй хүүхнүүд цаанаа л нэг ялдам харагдхиймаа тэ?



                                Дурламаар гутал



                                         Энэ шортондоо аймаар дуртай юм шиг ээ



Хамгийн хайртай гутал нь, бүр үнсмээр хайртай шүү

Wednesday, March 30, 2011

...




Нимгэн даашинзаа тайлж
Нөмгөн гунигаа хөөчихөөд
Нил хар шөнөөр
Чиний дэргэд очъё
Чийг даасан уруулаар
Нүдэн дээр чинь үнсэж
Чихрээс ч амттай биеэрээ
Зүрхийг чинь дайлъя!

Энэ ёстой аймааар

Цусаа садруулсан зүрх минь цээжээ нэвтлэн чам руу мөлхөн цохилно. Амьдрах аргагүй болсон хүүр минь аз жаргалаа олоорой гээд үхдлүүд дунд инээмсэглэн хэвтэнэ...

Би эрх чөлөөтэй бүсгүй

Галзуурчихсан мэт шөнийг хэн нэгэнд бэлэглэчихээд
Гэртээ очихдоо айх зүйлгүй
Ганихарсан зүрхээ хэн нэгэнд өгчихөөд эмээх явдалгүй
Гэмгүйхэн нэгэнтэй санаандгүй сээтэгнэчихээд эмзэглэх хэрэггүй
Гэртээ би хувцасгүй байхаасаа хэнээс ч ичихгүй
Би эрх чөлөөтэй бүсгүй
Эрхэмсэг харцаа дээш өргөхдөө аальгүйтлээ нуудаггүй
Эрээгүй харцнаас нүд дальдчиж үзээгүй
Даруухан хувцасласан ч энгэрийнхээ товчийг хэзээ ч товчилдоггүй
Давгүй залууст хайр зарлахаас буцдаггүй
Би - Эрх чөлөөтэй бүсгүй
                                            Г.Номин

Бардам бүсгүй

Зөвхөн өөртөө зориулж нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан 
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд 
Унаж үхдэгтэйгээ эвлэр!
Хаврын салхи мэт араншинг минь 
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла!
Надаас бусад нь чамд хэн байсныг 
Надаас эрхэмсгийг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ!
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ!

Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull

Энэ дууг сонсонгуут шууд гармаар санагдана :-)