Wednesday, March 30, 2011

Opening ...

Зиа ингээд блог мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе ээ! Үүнээс хойш чамаас салахгүй гэж мэд :-P Юутай ч нэрнийхээ учрыг тайлбарлах хэрэгтэй гэж бодлоо.Би намар төрсөн, бороо орохыг хамгийн их хүлээж хүсч суудгийн.Одоо ч хэвээрээ.Бороо шиврэхэд өөрийгөө илүү ойлгох шиг санагддаг юм.Цасыг ч бас ялгаварлан гадуурхалгүй дурлана.Нээрээ би өөрөө их уйланхай хүн л дээ, энэ бороо цас 2 т үхтлээ дурладгийнх юм болов уу :-P Ганцаараа нэвтрүүлэг кино нтр үзэж суужаагаад л мэлмэрүүлнэ шүү дээ.Мэдээж сэтгэл хөдөлгөсөн зүйл гарвал ш т .Өөрөөр тэгээд би гэдэг хүн чинь заримдаа ганцаардана, заримдаа ганцаардахыг хүснэ.Бусад шиг л уйлна, дуулна зовлон жаргалыг амтланхан  энэ дэлхийд төрсөн хэргээ бүтээх гэж зүтгэж яваа бүсгүй дээ. Ингээд эцэст нь 
Миний блогт тавтай морилно уу

0 comments:

Post a Comment