Wednesday, March 30, 2011

Бардам бүсгүй

Зөвхөн өөртөө зориулж нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан 
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд 
Унаж үхдэгтэйгээ эвлэр!
Хаврын салхи мэт араншинг минь 
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла!
Надаас бусад нь чамд хэн байсныг 
Надаас эрхэмсгийг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ!
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ!

0 comments:

Post a Comment