Wednesday, March 30, 2011

Би эрх чөлөөтэй бүсгүй

Галзуурчихсан мэт шөнийг хэн нэгэнд бэлэглэчихээд
Гэртээ очихдоо айх зүйлгүй
Ганихарсан зүрхээ хэн нэгэнд өгчихөөд эмээх явдалгүй
Гэмгүйхэн нэгэнтэй санаандгүй сээтэгнэчихээд эмзэглэх хэрэггүй
Гэртээ би хувцасгүй байхаасаа хэнээс ч ичихгүй
Би эрх чөлөөтэй бүсгүй
Эрхэмсэг харцаа дээш өргөхдөө аальгүйтлээ нуудаггүй
Эрээгүй харцнаас нүд дальдчиж үзээгүй
Даруухан хувцасласан ч энгэрийнхээ товчийг хэзээ ч товчилдоггүй
Давгүй залууст хайр зарлахаас буцдаггүй
Би - Эрх чөлөөтэй бүсгүй
                                            Г.Номин

0 comments:

Post a Comment